”Рио де Жанейро-2016” олимпийн наадамд бэлтгэх ажлын хэсэг хуралдлаа

2015 оны 06 сарын 18

"Рио де Жанейро-2016" олимпийн наадамд бэлтгэх ажлын хэсгийн ээлжит хуралдаан болж Монгол Улсаа төлөөлөн оролцох баг, тамирчдын бэлтгэлжилт, бэлтгэл ажлын явц, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал бодлоо солилцов.

Хуралдааныг ажлын хэсгийн дарга, ЭМСЯ-ны Дэд сайд Т.Болдбаатар удирдан, хуралд Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/, ЭМСЯ-ны Нийтийн биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Биеийн тамир, спортын хөгжлийн төв, Монголын паралимпийн хорооны гишүүд оролцжээ. Тус хуралдаанаар "Рио-2016" олимп болон паралимпийн наадамд бэлтгэх ажлын хэсгүүдээс олимпийн наадамд бэлтгэх стратеги төлөвлөгөө, "Олимп хөгжил” сан, үндэсний шигшээ багийн асуудлыг хэлэлцэж, тодорхой санал дэвшүүлж харилцан ярилцлаа.

Дашрамд дуулгахад "Рио-2016" олимпийн наадамд оролцох Монголын баг тамирчид Япон улсад бэлтгэл сургуулилтаа базаахаар болсон нь бидний амжилтыг ахиулахад чухал ач холбогдолтой.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД