Мерс вирусийн халдварын тархалттай тэмцэх хамгаалалтын эсрэг биет илрүүлжээ

2015 оны 06 сарын 17

Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинж титэмт вирусийн халдварын тархалттай тэмцэх хамгаалалтын эсрэг биетийг Хятад, Америкийн эрдэмтэд илрүүлжээ.

Амьтдад туршихад маш үр дүнтэй болохоо илрүүлсэн бодис харууллаа гэж АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнтэй хамтран ажилладаг Хятадын Шанхай хотын Фудан их сургуулийн төлөөлөгчид мэдэгдсэн байна. Фудан их сургуулийн эрдэм шинжилгээ-судалгааны багийн ахлагч Зян Шибогийн хэлснээр, "m336" гэдэг уураг нь бусад эсрэг биеттэй харьцуулахад вирусийг илүү хурдан саармагжуулах чадвартай аж. Эрдэмтдийн илрүүлсэн химийн бодисыг цаашид зөвхөн урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэх боломжтой байна. Эмийг эхний ээлжинд эрсдэл өндөртэй бүлэгт хамаардаг хүмүүст олгоно. Эмийн сангуудын лангуун дээр очихынхоо өмнө эм хэрэгсэл нь туршилтын дахин дөрвөн үе шатыг давах ёстой.

Өмнөд Солонгост 154 хүн титэмт вирусийн халдвар авснаас наад зах нь 19 хүн амиа алджээ. Үүнээс гадна, тус улсын 5500 гаруй иргэн гэрийн хорионд байгаа юм.