Чингис хааны талбайд машины зогсоол гаргажээ

2015 оны 06 сарын 17

Чингис хааны талбайн урд хэсэгт машин автобус эгнэн зогсох болов. Энд түр зогсоол байгуулах шийдвэрийг нийслэлийн удирдлагаас гаргасан байна.

Уг нь энэ хэсэг нь Монголын Бурханы шашинтны төв “Гандантэгчэнлин хийд”, “Бурхан Багшийн цэцэрлэгт хүрээлэн”-гийн талбайд харьяалагддаг юм байна.  Тус түр зогсоолд жуулчны автобуснаас гадна иргэд машинаа тавьж болох юм. Мөн түр зогсоол төлбөргүй аж. Энхтайваны өргөн чөлөөний замыг хэсэгчилж хаасан, замын ачаалал ихтэй байгаатай холбоотойгоор тус зогсоолд автомашинаа тавихыг ийнхүү  зөвшөөрчээ.

Тухайн зогсоол, талбайд тохижилт, тэмдэг, тэмдэглэгээ хийх, жуулчин тээврийн хэрэгсэлд зөвшөөрөл олгохыг нийслэлийн Аялал, жуулчлалын газар, нийслэлийн Авто замын газар, аялал, жуулчлалын автобусны үйлчилгээний шаардлагатай чиглэлүүдийн маршрут төлөвлөхийг нийслэлийн Тээврийн газарт үүрэг болгосон байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД