Налайх хотын Захирагчийн дахин сонгууль 18-нд болно

2015 оны 06 сарын 17

Налайх хотын Захирагчийн сонгуульд аль нэг нэр дэвшигч олонхийн санал аваагүй тул журмын дагуу дахин сонгуулийг зохион байгуулах гэж байна. Дахин сонгууль маргааш буюу 2015 оны зургаадугаар сарын 18-ны өдөр 07-22 цагийн хооронд зургаан хэсгийн хороонд болно.

Энэ удаагийн сонгуульд өмнөх сонгуульд хамгийн олон санал авсан 2 нэр дэвшигч буюу  Налайх дүүргийн ИТХ-аас нэр дэвшигч Ш..Хаан,  бие даан нэр дэвшигч  Ц.Минжинхүү нар өрсөлдөнө. Эдгээр нэр дэвшигчийн хамгийн олон санал авсан нэр дэвшигч нийслэлийн анхны дагуул хот Налайх хотын Захирагчаар сонгогдоно. Тиймээс Монгол Улс, нийслэлийн түүхэнд анх удаа зохион байгуулагдаж буй Захирагчийн сонгуульд идэвхтэй оролцож саналаа өгөөрэй гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.