“Чингис хаан” олон улсын нисэх буудалд транзит танхим барина

2015 оны 06 сарын 17

Засгийн газрын хуралдаанаар Ази Европын дээд түвшний уулзалтыг ирэх оны долдугаар сард зохион байгуулахтай холбоотойгоор дараах шийдвэрийг гаргалаа.

“Чингис хаан” олон улсын нисэх буудалд транзит танхим барих, зочдын танхимыг өргөтгөх, тохижуулахад шаардагдах хөрөнгийн асуудлыг шийдвэрлэлээ.

Энэ уулзалтын үеэр 4500-5000 зочид төлөөлөгчдийг хүлээн авч, үдэн гаргах бөгөөд олон улсын ирэгчдийн танхимыг өргөтгөх, явагчдын транзит танхимыг шинээр байгуулж, зорчигч үйлчилгээний терминалын барилгын багтаамжийг нэмэгдүүлэх ажлыг хийснээр одоо байгаа талбайг 2,3 дахин нэмэгдүүлэх юм.

Ази, Европын дээд түвшний уулзалтад оролцохоор 51 улсын төлөөлөгч, тэдгээрээс 39 улсын төрийн тэргүүн өөрийн агаарын хөлгөөр ирэх урьдчилсан мэдээлэлтэй байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
43.242.243.116 Та юу гэж бодож байна ...udahgui shine buudal ashiglaltand orno. ASEM-n hural geed mungu zartsuulaad l baidag. Daraa ni ene buudaliig yund ashiglah we. Ediin zasag hundreltei uyed yah we.