“OneWeb Ltd” компанид зориулж 900 хиймэл дагуул бүтээнэ

2015 оны 06 сарын 16

Олон тэрбум хүн өндөр хурдны интернэтээр хангагдах боломжтой болох 900 хиймэл дагуулыг “OneWeb Ltd” хувийн компанид зориулж, зохион бүтээхээр төлөвлөж буйгаа Европын агаарын хөлөг үйлдвэрлэгч “Airbus” концерны төлөөлөгчид мэдээллээ. Хиймэл дагуулуудыг 2018 оны эхээр хөөргөж эхлэх аж.

“OneWeb” хиймэл дагуулуудыг олон тоогоор үйлдвэрлэх бөгөөд тус бүр нь 150 кг-аас доош жинтэй байна. Сүлжээний бүх системийг тойрог замд гаргасны дараа дэлхий даяар хөдөө аж ахуйн бүс нутгуудад нэг секундэд 10 терабитийн хурдаар мэдээлэл дамжуулах боломжтой болох ажээ. Төслийн нийт өртөг 1.5-2 тэрбум доллароор үнэлэгдэж байна гэж уг төслийг санаачлагч болон удирдагч Грег Уайлер хэлсэн байна.

Эхний хэсэг болох 10 хиймэл дагуулыг Францын Тулуза хотод бүтээнэ. Дараа нь АНУ-д угсрах ажээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД