Японд хэт халсны улмаас 800 орчим хүн наранд цохиулжээ

2015 оны 06 сарын 16

Өнгөрсөн долоо хоногт Японд хэт халсны улмаас 800 орчим хүн наранд цохиулж эмнэлэгт хүргэгдсэн байна. Энэ тухай тус улсын түргэн тусламж үзүүлэх үүргийг давхар гүйцэтгэдэг Гал түймэртэй тэмцэх алба мэдээлжээ.

Өмнөх долоо хоногтой харьцуулахад наранд цохиулсан хүний тоо бараг 180-аар нэмэгдсэн байна.

Одоогийн байдлаар Японд наранд цохиулсан оноштойгоор 250 гаруй хүн эмнэлэгт хүргэгджээ. Тэдний тал гаруй нь 65-аас дээш насны хүмүүс аж.

Хэт халууны улмаас мөн ихэвчлэн барилгын ажилчид эсвэл сурагчид биеийн тамирын хичээлээ гадаа хийж байхдаа амиа алддаг байна.