“Дугуйтай-Баянхонгор” аян үргэлжилж байна

2015 оны 06 сарын 16

Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газар, аймгийн “Унадаг дугуйчдын клуб”-тэй хамтран “Дугуйтай-Баянхонгор” аяныг 10 дугаар сар хүртэл өрнүүлж байна.

Аяны хүрээнд иргэн бүрийг дугуй унахыг уриалж байгаа бөгөөд одоогийн байдлаар аймгийн ЗДТГ, Хөдөлмөрийн хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Хаан банк, Хас банк, Байгаль орчны газар, Цагдаагийн газрын ажилчин албан хаагчид, хувиараа дугуй сонирхогч иргэд, хүүхэд залуучууд нэгдээд байгаа аж.

Дугуйчид өөрсдийн ажил алба, амин хувийн хэрэглээндээ дугуй унахаас гадна долоо хоног бүрийн Бямба гарагт нэгдсэн аялал хийж байгаа юм байна. Өнгөрөгч долоо хоногийн аялалыг аймгийн төв талбайгаас Өлзийт сумын чиглэлд аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан тэргүүтэй дугуйчид нийт 10км замыг туулсан бол дараагийн аялал 06 сарын 20-ны Бямба гарагт болох юм.


Сонирхуулахад, “Дугуй унах нь хүний биеийн бүхий л эрхтэн системийн үйл ажиллагааг эрчимжүүлдэг бөгөөд ялангуяа хөл, нурууны булчингуудын хөгжил сайжирч хүнийг өв тэгш биеийн хөгжилтэй, гоо сайхан байлгаад зогсохгүй хурдтай, хүчтэй, эрүүл чийрэг, спортлог бие хүн болгон төлөвшүүлдэг. Байнгын тогтмол идэвхтэй хөдөлгөөн хийх нь халдварын бус өвчлөлөөс өөрийгөө хамгаалах хамгийн энгийн үр дүнтэй арга гэдгийг бусад хүмүүст үлгэрлэн үзүүлэх, спорт, идэвхтэй хөдөлгөөнд тэднийг уриалах олон талын ач холбогдолтой”-г аймгийн Эрүүл мэндийн газрынхан онцолж байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД