“Хөх цэрэг” аялалд 150 хүүхэд оролцоно

2015 оны 06 сарын 16

Монголын Лектор Төв, Хөх цэрэг клуб хамтран эх оронч Монгол хүүхэд “Хөх цэрэг” аяллыг  11 дэх жилдээ зохион байгуулах гэж байна.

Аяллын багийнхан Улаанбаатараас Хөвсгөл далай хүртэл 1800 километр замыг туулах ба 150 хүүхэд оролцоно. Аялал энэ сарын 29-нд Сүхбаатарын талбайгаас эхэлж, долдугаар сарын 9-нд Улаанбаатар хотод ирэх юм. Тэд Хөвсгөл хүртэл аялахдаа Дархан, Орхон, Булган, Хөвсгөлийн чиглэлээр есөн өдөр аялахдаа Амарбаясгалант хийд, Урантогоо зэрэг түүхэн дурсгалт болон байгалийн үзэсгэлэнт газруудаар орох юм.

Мэргэжлийн эмч, онцгой байдлын аврагч, хэв журмын цагдаа нар аялагчдын аюулгүй байдалд анхаарна. Аялалын үеэр хувь хүний хөгжил, суралцах  чадвар, төлөвшил, түүх танин мэдэхүйн  сургалт явуулж олон сонирхолтой тэмцээн зохион байгуулахаар төлөвлөж буй гэнэ. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
182.160.0.39 saihan aylal bolnodoo amjilt :D
202.179.11.18 Та юу гэж бодож байна ...ямар утсаар холбогдон бүртгүүлэх ??
203.194.114.48 хөх цэрэгийг зохион байгуулаж бга хамт олон д амжилт