”Made in Ulaanbaatar” уран сайхны кино маргааш нээлтээ хийнэ

2015 оны 06 сарын 16

"Милл" кино компани, "Нүдэн" фильмийн дэлгэцийн бүтээл "Made in Ulaanbaatar" уран сайхны кино маргааш "Тэнгис" кино театрт нээлтээ хийж үзэгчдийн хүртээл болно. 

Эл бүтээл нь хот хөдөөгийн амьдралын ялгааг тун сонирхолтойгоор харуулж чадсан адал явдалт инээдмийн төрлийн кино юм. 

Киноны ерөнхий продюссерээр Ч.Даваабаяр, продюссер СТА Д.Баттөмөр, ерөнхий найруулагч Л.Лхагважаргал, зураглаачаар Д.Мөнхбат нар ажиллажээ. Гол дүрд СТА Г.Эрхэмбаяр, Д.Баттөмөр, дүрүүдэд жүжигчин О.Долгор, О.Мөнх-Эрдэнэ нарын олон сайхан дүрээрээ үзэгчдийн хүндэтгэлийг хэдийн хүлээж чадсан уран бүтээлчид тогложээ. 

Энэхүү кино нь адал явдал, инээдэм, ухаарлыг нэгэн дор мэдрүүлж чадах бүтээл болсон хэмээн уран бүтээлчид хэлж байна.