Баянзүрх дүүргийн удирдлагууд цусаа хандивлалаа

2015 оны 06 сарын 16

Дэлхийн цусны өдрийг тохиолдуулан Баянзүрх дүүргийн ИТХ-аас санаачлан ЗДТГ, ЦССҮТ-тэй  хамтран “Бүгдээрээ бэлэглэж, бусдыгаа аваръя” өдөрлөгийг хоёр дахь жилдээ зохион байгууллаа.

Өдөрлөгт ИТХ-ын Төлөөлөгчид, Хурлын ажлын алба, ЗДТГ-ын 100 гаруй ажилтан албан хаагч оролцож 60 хүн цусаа хандивлав. Цусаа хандивласан ажилтнуудын дийлэнх нь анх удаа энэхүү сайн үйлсийн аянд нэгджээ.

Өдөрлөгийг донорын үйлсийг иргэдийн дунд сурталчилж, тогтмол хугацаанд цусаа бэлэглэгч доноруудыг алдаршуулах, сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг нэмэгдүүлэх, түүний ач холбогдлыг төрийн албан хаагчдад таниулах зорилгоор зохион байгуулжээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД