Зуслангийн замын өргөтгөл, шинэчлэл ид өрнөж байна

2015 оны 06 сарын 16

Дамбадаржаа-Шаргаморьт-Хандгайт чиглэлийн 16,35 км авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлын хүрээнд газар чөлөөлөлт ид өрнөж  байна.

Тухайн замын трасс нь Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт  хамрагдаж буй бөгөөд Дамбадаржаагийн уулзвараас Шарга-морьтын гүүр хүртэлх 8,8 км зам Чингэлтэй, Шаргаморьтын гүүрнээс  Хандгайт хүртэлх 7,5 км зам Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт харьялагдаж байгаа юм.

Авто замын трасст орсон нийт 317 газар байгаагаас 231 нь Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт, 104 газар нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хамаарч байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД