Мэдээллийн солилцоо, ашиглалтыг сайжруулах талаар хэлэлцүүлэг хийнэ

2015 оны 06 сарын 16

Монголбанкнаас Зүүн Өмнөд Азийн 14 орны төв банкны бодлогын түвшний шийдвэр гаргагчид “Мөнгөний бодлого тодорхойлоход санхүүгийн зах зээлээс мэдээлэл цуглуулах, мэдээлэлд дүн шинжилгээ хийх, шийдвэр гаргах түвшинд хэрхэн үр дүнтэйгээр ашиглах нь” сэдэвт хэлэлцүүлгийг  Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

Энэ сарын 14-19-нийг хүртэл өрнөх нэгдсэн уулзалт, хэлэлцүүлгийн зорилго нь санхүүгийн  бодлого тодорхойлоход  мэдээлэл хэрхэн цуглуулах, дүн шинжилгээ хийх, зах зээлийн оновчтой бодлого төлөвлөхөд  мэдээллийн солилцоо, ашиглалтыг сайжруулах талаар харилцан туршлага солилцоход чиглэж буй аж.

Зүүн өмнөд Азийн төв банкны уулзалт, хэлэлцүүлэгт Бангладеш, Бруней, Камбож, Энэтхэг, Индонейз, Лаос, Малайз, Монгол, Непал, Шинэ Гуяана, Филиппин, Шри-Ланк, Хятад-Тайвань болон Тайландын төв банкны төлөөлөл оролцож байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД