Циркээс зугтсан заан хүний аминд хүрчээ

2015 оны 06 сарын 15

 Германы баруун өмнөд нутагт циркээс зугтсан заан хүний аминд хүрчээ.

Өнгөрсөн бямба гарагт тус улсын Бухен хотын оршин суугч 65 настай өвгөн рүү тэр эм заан халдсан байна.

Зааныг дараа нь циркийн ажилтнууд барьж, цирк рүү авч явжээ.

Цагдаа нарын мэдэгдсэнээр, жижиг циркийн ганц зааныг зугтах үед хашаа нь хаалттай байсан эсэхийг цагдаа нар шалгаж байна.