Хиймэл эрхтэн суулгуулсан анхны эр аав болно

2015 оны 06 сарын 15

Эр бэлэг эрхтэн шилжүүлэн суулгуулсан дэлхийн анхны хүн аав болно гэж түүнд хагалгаа хийсэн мэс засалч “ВВС” телевизэд мэдэгджээ.

“Хагалгаа хийлгүүлсэн өмнөд африк залуугийн найз бүсгүй дөрвөн сар орчимтой жирэмсэн гэдгээ бидэнд мэдэгдсэн. Энэ нь “шилжүүлэн суулгасан эр бэлэг эрхтэн ажиллаж байгаа” гэсэн үг юм” гэж мэс засалч Андре ван дер Мерве хэлсэн байна.

Нэрийг нь нууцалж байгаа 21 настай залуу хөвчөө хөндүүлсний улмаас бэлэг эрхтэн нь ажиллагаагүй болжээ.

Хагалгааг өнгөрсөн оны 12 дугаар сард хийсэн аж.

Хандивласан эр бэлэг эрхтнийг түүнд шилжүүлэн суулгах хагалгааг Өмнөд Африкийн Стелленбошийн их сургууль болон “Тайгерберг” эмнэлгийн мэс засалчид есөн цаг хийжээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД