“MERS” вирусийн тархалтыг дарж чадаагүйдээ уучлалт гуйлаа

2015 оны 06 сарын 15

Өмнөд Солонгост Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинж буюу “MERS” титэмт вирусийн тархалтын гол эх үүсвэр болсон эмнэлгүүдийн нэг вирусийн гаралтай уг өвчний тархалтыг дарж чадаагүйдээ уучлалт гуйлаа.

“Самсунг” эрүүл мэндийн төвийн ерөнхийлөгч Сон Жэ Хун ням гарагт хэвлэл, мэдээллийнхэнд мэдэгдэл хийхдээ, “Түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлэх тасгийн 55 настай ажилтан тавдугаар сард өвчтөнүүдийг тээвэрлэснийхээ дараа “MERS”-ийн халдвар авсан” гэжээ.

Түүний хэлснээр, энэ ажилтанд “MERS”-ийн шинж тэмдэг ажиглагдаж эхэлсэн ч өнгөрсөн долоо хоногийн лхагва гараг хүртэл ажилласаар байжээ.

Уг вирусийн тархалтыг дарж чадаагүй, улсынхаа ард иргэдийн дунд түгшүүр үүсгэсэнд манай эмнэлэг буруутай гэж Сон хэлээд, уучлалт гуйсан байна.

Тус эмнэлэг энэ ажилтантай харьцсан хүмүүсийг олж тогтоохоор ажиллаж байгаа аж.

“Самсунг” эмнэлэгт “MERS”-ийн халдвар авсан хамгийн олон буюу 70 гаруй тохиолдол бүртгэгджээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД