Улиастай-Гачуурт чиглэлийн замыг өнөөдөр 23 цагаас хаана

2015 оны 06 сарын 15

Улиастай-Гачуурт чиглэлийн 11 км авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлын хүрээнд  нэг метрийн диаметртэй төмөр  бетон дугуй хоолойн ажил шинээр хийхтэй холбогдуулж зургаадугаар сарын 13-ны 08 цагаас  зургаадугаар сарын 27-ны 07 цаг хүртэл 160 у/м зам хаана.

Мөн Улиастай-Гачуурт чиглэлийн замыг өнөөдөр 23 цагаас зургаадугаар сарын 29-ний 07 цаг хүртэл хэсэгчлэн хааж  зам барилгын ажил хийх юм. Авто зам хаасан үед тээврийн хэрэгслийг түр замаар хөдөлгөөнд оролцуулах юм байна. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД