”Мастер кросс-2015”ын шилдгээр Ж.Саруултөгс тодорлоо

2015 оны 06 сарын 15

Монгол Улсад авто тээврийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойн нэрэмжит Автомашины бартаат замын залуучуудын улсын аварга шалгаруулах "Мастер кросс-2015" уралдаан өнгөрөгч амралтын өдөр боллоо. Монголын Авто тээвэрчдийн нэгдсэн холбоо, Монголын автомашин, мотоциклийн спортын холбоо хамтран зохион байгуулсан энэхүү уралдаанд 47 тамирчин оролцож хурд, хүч, авхаалж самбаагаа сорив.

Уранлдааныг “Акума” компанийн тамирчин Ж.Саруултөгс хошуучилсан бол  н.Наранбаатар, Р.Мөнхтогтох нарын уралдаанчид  удаахь байрт, Д.Золзаяа тусгай байрт шалгарлаа. Уралдааныг зохион байгуулахад “Зэлтэрийн зам”, “Нью жуулчин”, “Монгол аялал”, “Кар турист” зэрэг эр зоригийн спортод ээлтэй компаниуд ивээн тэтгэгчээр оролцсон байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД