“Хөх тэнгэр” хамтлагийн 25 жилийн ой болно

2015 оны 06 сарын 13

“Хөх тэнгэр” хамтлаг үүсэн байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан хамтлагийн анхны бүрэлдэхүүн 20 жилийн дараа дахин тайзнаа нэгдэхээр болов. 

 Тус хамтлагийнхан хуучны сэтгэлд шингэсэн аялгуут дуунуудаа энэ сарын 19-нд Crocus event hall-д  эгшиглүүлэх гэж байна. Тоглолтод зууны манлай дуучин МУГЖ Б.Сарантуяа,  Б.Дашдондог, дуучин Н.Ганхуяг, Б.Цогоо, МУГЗ хөгжимчин, хөгжмийн зохиолч Г.Энхбаяр, Г.Пүрэвдорж, хамтлагийн ахлагч Н.Ганбат, гитарчин, ая зохиогч Д.Өлзий-Орших, Г.Буян-Өлзий, хөгжимчин Н.Халиун, бөмбөрчин Ж.Золбоо нар оролцон ая дуугаа өргөх юм.

Тус хамтлагийн шилдэг дуунууд, 90-ээд оны диско үдэшлэгт оролцохыг хүсвэл тоглолтын тасалбарыг ticket.mn-ээр захиалах боломжтой.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД