Өнөөдөр ”Севилийн үсчин” дуурь тоглоно

2015 оны 06 сарын 13

УДБЭТ-ын уран бүтээлчид өнөөдөр 17 цагаас Италийн нэрт хөгжмийн зохиолч Ж.Россиний "Севилийн үсчин" дуурь үзэгчдийн хүртээл болох нь.

Хоёр бүлэг, дөрвөн үзэгдэл энэхүү дуурийг анх 1916 оны 2 дугаар сарын 20-нд Италид тоглосон бол Монголын үзэгчидтэй анх 1979 оны 10 дугаар сарын 13-нд учирчээ.   Дуурийн үйл явдал зохиомжоороо бус харин гайхамшигт хөгжмийн шийдлээрээ дэлхийд алдаршсан байдаг.

Энэ удаагийн дуурийн гол дүр Фигарод СТА А.Сайнбаяр, Розинад МУГЖ Ө.Уянга, Альмавивад Г.Шижирболд, Базилиод Ж.Бямбажав нар тоглох юм.

Тасалбарыг УДБЭТ-ын касс болон www.monda.mn сайтаар худалдаалж байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД