ФИФА-гийн ерөнхийлөгчийг огцрохыг шаардав

2015 оны 06 сарын 12

Дэлхийн хөл бөмбөгийн холбоо буюу ФИФА-гийн ерөнхийлөгч Сепп Блаттерыг огцрохыг шаардсан тогтоолыг Европын Парламент /ЕП/ баталжээ.

Тус парламент өчигдөр Францын Страсбург хотод бүгд хуралдаанаа хийсэн байна. Блаттер огцрохоо энэ сарын 2-нд мэдэгдсэн юм.

Үүнтэй холбогдуулан энэ оны 12 дугаар сард болох онц их хурлаас өмнө түр удирдагчаа сонгохыг ЕП-ын тогтоолд уриалжээ.

Мөн ил тод байдлыг хангахын тулд бүтцийн шинэчлэлт хийхийг тус парламент ФИФА-д уриалсан байна.

ЕП-ын үзэж буйгаар, ФИФА доторх авлига дэлхийн хөл бөмбөгт ихээхэн сөрөг нөлөө үзүүллээ.

АНУ-ын хууль шүүхийн байгууллагын албаны хүмүүс 14 хүн, тэдний дотор ФИФА-гийн өмнөх болон одоогийн удирдах албан тушаалтнуудыг авлига болон бусад хэргээр ялласан юм.

Мөн 2018 болон 2022 оны ДАШТ-ийг зохион байгуулах эрхийг Орос болон Катарт шударгаар өгсөн эсэхийг Швейцарийн цагдаа нар мөрдөн шалгаж байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД