БНХАУ-ын Аюулгүй Байдлын дарга асан Жоу Юнкан бүх насаараа хоригдох ял сонслоо

2015 оны 06 сарын 12

Манай урд хөршийн нөлөө бүхий улс төрчдийн нэгт тооцогддог байсан, Аюулгүй Байдлын дарга асан Жоу Юнкан авилга, албан тушаалтын хэрэгт буруутгагдаж,  бүх насаараа хоригдох ял сонслоо

Авилга, албан тушаалаа урвуулан ашигласан болон  улсын нууцыг  зориудаар задласан хэрэгт түүний буруутайг тогтоон, ийнхүү ял оноосон байна. 2012 онд тэтгэвэртээ гарсан Жоу Юнканы хэргийг  мөрдөх ажил эхэлснээс хойш нэг жилийн дараа  шүүх хурал явагдлаа хэмээн Синхуа агентлаг мэдээлжээ.

БНХАУ-ын дарга Си Жинпин авлигийн эсрэг тууштай тэмцэл явуулж байгаа. Түүний энэ ажлын хүрээнд  Хятадын хэд хэдэн өндөр албан тушаалтан авлигын хэрэгт  холбогдосны  нэг нь Жоу Юнкан болж буй юм. Тианжин хотод болсон шүүх хурлын дараа Авулгүй Байдлын дарга асан давж заалдахгүй гэдгээ мэдэгдсэн  байна.   Тэрбээр, “Би  намдаа болон ард иргэддээ  хор хохирлыг учруулсанаа ойлгож байна. Буруугаа хүлээн зөвшөөрч,  хийсэн хэрэгтээ харуусч байна” гэж шүүх хурлын үеэр хэлжээ.

Г.Уужимбаяр

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД