Инфляцийн төвшин харьцангуй тогтворжиж байна гэв

2015 оны 06 сарын 12

Сүүлийн саруудад инфляцийн төвшин харьцангуй тогтворжиж байгаа талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээлэл хийлээ.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд тавдугаар сард өмнөх сараас 0.4 хувь, оны эхнээс 3.3 хувь, өмнөх оны мөн үеэс 8.0 хувиар өслөө. Аймгуудаас Өвөрхангай аймагт хамгийн өндөр 2.1 хувийн өсөлттэй гарсан байна. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ Улаанбаатар хотод өмнөх сараас 0.1 хувь, оны эхнээс 2.5 хувь, өмнөх оны мөн үеэс 7.5 хувиар өссөн аж. Улаанбаатар хотод хэрэглээний үнэ өмнөх сараас 0.1 хувь өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 0.6 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Судалгаанд сонгогдсон хүнсний 93 нэрийн барааны 47.3 хувь буюу 44 нэрийн барааны үнэ нэмэгдсэн байна.

 Түүнчлэн манай улс өнгөрсөн сард дэлхийн 122 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 3316.2 сая ам.долл, үүнээс экспорт 1869.3 сая ам.долл, импорт 1447.0 сая ам.доллар болсон байна.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 700.9 сая ам.долл буюу 17.4 хувь, экспортын хэмжээ 52.0 сая ам.доллар буюу 2.7 хувь, импортын хэмжээ 648.9 сая ам.доллар буюу 31.0 хувиар буурчээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД