Ан агнуурын менежментийн төлөвлөгөөг боловсруулжээ

2015 оны 06 сарын 12

Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас ан агнуурын менежментийн төлөвлөгөөг боловсруулан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулав.

Аймгийн хэмжээнд тусгай болон ахуйн зориулалтаар загас барих бүсийг Шишхид, Хөг, Шарга, Бахтаг, Эг, Үүр, Ариг, Дэлгэрмөрөн, Сэлэнгэ, Идэр, Бүгсий, Чулуут голуудад тогтоосон ба эдгээр голуудын тухайн сумын нутаг дахь уртын нийлбэр 1792 км ба үүнээс 1084 км буюу 60,7 хувь нь загас агнуурын бүсэд хамаарч байгааг тогтоожээ.

Агнуурын бүс нутаг дахь бор гөрөөсний биологийн нөөц 10300 толгой агнах хэмжээ 500 толгой хүртэл, зэрлэг гахайн биологийн нөөц 3000 толгой, агнах хэмжээ 100 хүртэл, тарваганы биологийн нөөц 45000 толгой, агнах хэмжээ 3000 толгой орчим аж.