Юндэн, Нансалмаа, Балган, Хоролмаа нарыг шалгаруулна

2015 оны 06 сарын 11

Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийн дагуу ирэх сарын 10-нд Чингисийн талбайд болох “Учиртай гурван толгой” дуурийн тоглолтын гол дүрийн жүжигчдийн сонгон шалгаруулалт зарлалаа.

Үндэсний ууган сонгодог бүтээл энэхүү дуулалт жүжгийг дуурь болгож Монголын үзэгчдэд толилуулсны 65 жилд зориулж задгай талбайд Юндэн, Нансалмаа, Балган, Хоролмаа нарын гол дүрд тоглох шилдэг уран бүтээлчдийг сонгох юм.

Оролцохыг хүсэгчид энэ сарын 12-22-нд УДБЭТ-ын байранд, Урын сангийн эрхлэгчийн өрөөнд ирж бүртгүүлнэ.

Оролцох уран бүтээлчид дуурийн мэргэжлийн дуучин, 23-40 настай, эл бүтээлийг хөгжмийн болон тоглолтын хувьд бүрэн дүүрэн хийсэн, урд өмнө нь гол дүрд тоглосон туршлагатай, ирэх сарын 1-11-нд Улаанбаатар хотод байх боломжтой, бусадтай хамтран ажиллах, өгсөн даалгаврыг богино хугацаанд биелүүлж, түргэн суралцах чадвартай, хувийн танилцуулга, 6 х 9 см багагүй хэмжээний нэг хувь гэрэл зураг, шалгаруулалтад дуулахдаа хувийн хувцастай, нүүр будгийг өөрөө хийсэн байх зэрэг шаардлагыг хангасан байх ёстой.

Сонгон шалгаруулалтыг энэ сарын 25-26-нд УДБЭТ-т зохион явуулах аж.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД