Байгаль орчны сэтгүүлзүйн 2015 оны шилдэг бүтээлийг‬ тодруулна

2015 оны 06 сарын 11

Байгаль орчны сэтгүүлзүйн 2015 оны шилдэг бүтээлийг‬ тодруулах уралдаан зарлалаа.

Уламжлал болгон. зохион байгуулах тус уралдааныг Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх Байгаль орчны сэтгүүлчдийн “Ногоон дэлхий “ клуб болон “Англо Американ” компаниас хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Байгаль орчны салбарын ‪өргөн хүрээний сэдвээр‬ сэтгүүлчид бүтээлээ ирүүлэх боломжтой бөгөөд тухайн онд хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүрсэн байх ёстой.

Уралдаанд ирүүлэх бүтээл нь хэвлэмэл болон сайт‬, “ТВ болон Радио‬” гэсэн төрлөөс гадна энэ жилээс ‎Орон нутгийн сэтгүүлчид болон гэрэл зураг‬ гэсэн ‪дөрвөн төрөл‬ тус бүрт хоёр байр шалгаруулахаар шийдвэрлэжээ. Төрөл тус бүрийн тэргүүн байрт хоёр сая төгрөг, дэд байрт 1,5 сая төгрөгийн шагнал хүртээх бөгөөд нийт шагналын сан нь 14 сая төгрөг юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД