“MERS” вирусээс сэргийлж галт тэрэг, метронуудаа өдөр бүр халдваргүйжүүлэхээр болжээ

2015 оны 06 сарын 11

Амьсгалын замын хам шинж буюу “MERS” титэмт вирус Өмнөд Солонгост тархсантай холбогдуулан галт тэрэг, метронуудаа өдөр бүр халдваргүйжүүлэхээр шийдсэнээ Сөүлийн метроны оператор компани мэдэгдлээ. Тус компани жирийн үед долоо хоногт нэг удаа метронуудаа ариутгадаг аж.

“Seoul Metro” компанийн албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, “MERS” тархаж эхэлснээс хойш метроны зорчигчдын тоо 10 орчим хувиар буурчээ. Үүнээс өмнө өдөрт 4.6 сая гаруй хүн метрогоор зорчдог байжээ.

 Тус компанийн ажилчид метроны суудлын доогуур ариутгалын бодис цацаж, суудлын бүс болон бариулыг нь арчиж байгаа аж.

Өдөр бүр халдваргүйжүүлснээр зорчигчдоо титэмт вирусийн халдвар авахаас урьдчилан сэргийлж, хамгаалж чадна гэж тус компани найдаж байна.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД