2020 он гэхэд есөн шинэ технологийг Япончууд танилцуулна гэв

2015 оны 06 сарын 10

Токио хотноо болох зуны олимп болон паралимпын наадмын үеэр ашиглахын тулд 2020 он гэхэд есөн шинэ технологийг практик хэрэглээнд нэвтрүүлэхээр Японы Засгийн газар шийджээ.

Улс орныхоо хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг зуны олимпын наадмын үеэр дэлхий дахинд есөн төслөөр дамжуулан харуулахаар мэргэжилтнүүдийн зөвлөл шийдсэн байна.

Эдгээрт уралдаан тэмцээн болох газруудын хооронд хүмүүсийг тээвэрлэх жолоочгүй автобус багтжээ.

Мөн бусад орноос очсон зочид төлөөлөгчдөд туслах, хэлсэн үгийг нь ухаалаг гар утсаа ашиглан орчуулах систем есөн технологийн тоонд орсон байна.

Түүнчлэн тамирчид болон үзэгчдийн аюулгүй байдлыг хангахын тулд гэнэтийн аадар бороо орох гэж буйг урьдчилан таамаглах цаг агаарын радарын системийг нэвтрүүлэх аж.

эх сурвалж: BBC

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД