Ховд аймагт баруун бүсийнхэн уулзацгаав

2015 оны 06 сарын 10

Баруун бүсийн аймгуудын нутгийн өөрөө удирдах байгууллагын ажилтнуудын уулзалт, хэлэлцүүлэг, спортын арга хэмжээ энэ сарын 03-05-ны өдрүүдэд алс Баян-Өлгий аймгийн Өлгий хотод зохиогдож Ховд, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид, Ажлын албаны ажилтнууд оролцлоо.

Баруун бүсийн аймгуудын нутгийн өөрөө удирдах байгууллагын сонгуультан, ажилтнуудын уулзалт, хэлэлцүүлэгт Ховд аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид, Ажлын албаны ажилтнууд оролцож, аймгийн Засаг даргын орлогч, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, Тэргүүлэгч М.Амарсанаа, аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Н.Бөхболд нар Ховд аймгийн нийгэм, эдийн засгийн талаар, 2014 онд ИТХ-аас баталсан бодлогын баримт бичиг, томоохон бүтээн байгуулалтын талаарх мэдээлэл хийв.
Тус уулзалт, хэлэлцүүлгийн дараа сагсан бөмбөг, биллиард, шатар, теннис, дартс зэрэг 7 төрөлт спортын арга хэмжээ болж, дөрвөн аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, ажлын албаны ажилтнуудын өрсөлдөж Ховд аймгийнхан илүү авхаалж самбаа, хурд хүчтэй байж багийн дүнгээр тэргүүллээ.
Дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж буй тус тэмцээнд Ховд аймгийн баг 2 дахь удаагаа түрүүлэн Шилжин явах цомын эзэд болсон юм.
Баруун бүсийн аймгуудын нутгийн өөрөө удирдах байгууллагын сонгуультан, ажилтнуудын уулзалт, хэлэлцүүлэг, спортын арга хэмжээ амжилттай өндөрлөж дараагийн уулзалт Завхан аймагт болох юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД