Хандив цуглуулж спорт цогцолбор барина

2015 оны 06 сарын 10

Өнгөрсөн жил дэд бүтэцийн томоохон бүтээн байгуулалт хийгээд байгаа Өмнөговь аймгийн Гурвансайхан суманд энэ жил 200 хүний суудалтай 900 м.кв талбай бүхий урлаг, спортын цогцолбор баригдахаар зэхэж байна. 

Энэ цогцолборын нийт төсөвт өртөг нь 750 сая төгрөг бөгөөд үүний 200 саяыг Гурвансайхан сумын орон нутгийн хөгжлийн сангаас гаргах бол 50 сая төгрөгийг иргэдийн хандиваас бүрдүүлнэ. Үлдсэн 500 сая төгрөгийг Турк улсын хөрөнгө оруулалтаар шийджээ.
Өнөөдрийн байдлаар тус суманд хандив цуглуулж эхэлсэн байна. Энэ тухайд сумын Засаг дарга Д. Төмөртогтохоос тодруулахад, иргэдийн хандиваас бүрдүүлэх 50 сая төгрөгийг айл өрхүүддээ хуваахад нэг өрх 80 мянган төгрөгийг энэ бүтээн байгуулалтад хандивлахаар байгаа юм. Хандив цуглуулах ажлын хэсгийг томилсон. Төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл 21 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна гэлээ.
Цогцолборын шавийг энэ сарын 14-нд тавьж, барилгын ажлыг эхлүүлэх бөгөөд ирэх намар гэхэд ашиглалтад хүлээн авах юм байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.179.11.122 Мэдээ хуулж тавихдаа ядаад аймгийг нь зөв бичихэд яанаа