Чадварлаг цагдаа нарыг шалгаруулна

2015 оны 06 сарын 10

Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2015 оны зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Замын цагдаагийн албан хаагчдын бэлэн байдалд ажиллах үүрэг хариуцлагыг өндөржүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллах, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилготойгоор “Чадварлаг хамт олон” шалгаруулах уралдааныг зохион байгуулахаар боллоо.

“Чадварлаг хамт олон” шалгаруулах уралдааныг дүгнэх Ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийн даргаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун ажиллана.
Уралдааныг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж,  замын цагдаагийн нийт бие бүрэлдэхүүнийг бүрэн хамруулан батлагдсан төсвийн хүрээнд уралдааныг зохион байгуулж, тайланг Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтэс, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын цагдаагийн газарт тус тус үүрэг болгов.
 
Уралдаанд шаардагдах 38,100,000 төгрөгийг нийслэлийн 2015 оны төсөвт батлагдсан нийслэлийн дүүрэг, хороодын эрүүл аюулгүй байдлын индексээр хэмжиж урамшуулдаг тогтолцоог нэвтрүүлэх зардлаас санхүүжүүлэхээр боллоо.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД