УАШ тэмцээнд 393 ахмад хөлбөмбөгчин өрсөлдөв

2015 оны 06 сарын 09

Монголын хөлбөмбөгийн холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээн зургадугаар сарын 2-7-нд болж шилдгүүдээ тодрууллаа.

Энэ жилийн УАШТ-д нийт 35 багийн 393 ахмад тамирчид хүч, ур чадвараа сорин өрсөлдсөн юм. Тус тэмцээний 37-42 насны ангилалд “Хасын хүлгүүд”, 43-48 насанд “Эрчим”, 49-55 насанд “Зүтгүүрийн Депо”, 56-гаас дээш насанд “Хөдөлмөр” багууд Монгол Улсын 2015 оны аварга багаар тодров.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД