Дүпү их идэж, ус бага ууснаас болж бөөрнөөсөө 420 ширхэг чулуу авхуулжээ

2015 оны 06 сарын 09

Хө овогт эрэгтэй Хятадын зүүн нутгийн Жөзян мужийн Дунян хотын эмнэлэгт бөөрний чулуугаа авахуулахаар хагалгаанд оржээ. Мэс засал хоёр цаг үргэлжилсэн бөгөөд БНХАУ-ын эмч нар түүний бөөрнөөс 420 ширхэг чулуу авчээ.

Дүпү их идэж, ус бага ууснаас түүний бөөр нь ингэж их чулуужсан байж магадгүй гэж эмч нар таамгалж байгаа аж.

2009 онд Энэтхэгийн эмч гурван цаг хагалгаа хийн нэгэн өвчтөний зүүн бөөрнөөс 172155 ширхэг чулуу авч Геннисийн номонд бичигдсэн гэхээр 420 ширхэг бөөрний чулуутай байна гэдэг аймшигтай юм шиг санагдаж байгаа ч түүний хажууд юу ч биш байгаа биз

Эх сурвалж: http://www.bbc.com/news/blogs-news-from-elsewhere-33051797

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД