Өнөөдрийн өрнийн зурхай

2015 оны 06 сарын 09

Хонь (3/21-4/19)

Завгүй өдөр. Өөрийн ажлыг оновчтой, нягт нямбай төлөвлөх ба өөрийн хүчийг хуваарилах чадвар нь таагүй зүйлээс зайлсхийхэд туслана. Томилолтоор явах, хол явах, аяллаар явахад таагүй өдөр. Энэ үедээ амьдралын эрч хүч буурах хандлагатай. Хойшлуулж боломгүй тийм л ажлаа хий. Магадгүй бие тавгүйрхэж сэтгэл санаагаар унаж, их хэмжээний зарлага гаргана. Аливаа сөргөлдөөн, зөрчлөөс зайлсхийж, зөвшилцөхийг урьтал оролд.


Үхэр (4/20-5/20)

Энэ өдөр бусадтай харилцахад таатай байх ба эд хөрөнгөө арвижуулахад сайн өдөр. Гэвч ажил хэргийн болон бусад үнэт цаас, санал гомдолтой харьцахдаа маш болгоомжтой байгаарай. Ямар ч тохиолдолд баримт бичигт гарын үсгээ зурж, бататгаж өгсний хэрэггүй. Идэвхтэй амьдрахыг шийдсэн бол таны энэ саналыг гэр бүлийнхэн, найз нөхөд тань дуртайгаар хүлээн авах юм байна.


Хамтатгах (5/21-6/21)

Эерэг өдөр. Өнөөдөр таны хувьд өөрийн нэр хүнд, үзэл бодол, амьдралын дадал зуршил, хэвшлээ хамгаалах шаардлага гарч ирж магадгүй. Хүсэл сонирхол, үзэл бодлоо шийдвэртэйгээр хамгаалахгүй бол үйл явдлын өрнөл нь таны эсрэг эргэж болохыг од эрхэсийн зүгээс анхааруулж байна. Үдээс хойш хийх том хэмжээний хөрөнгө оруулалт болон худалдан авалт хийхийг хойшлуулсан нь дээр. Од гарагсын таагүй байрлал санхүүгийн алдагдал хулээхэд хүргэж болзошгүй байна.


 Мэлхий  (6/22-7/22)   

Өнөөдөр судалгаа хийж, сурч мэдэхэд их таатай өдөр бөгөөд таны хувьд хамгийн хэцүү санагдах байсан сэдэв хүртэл амархан мэт санагдах болно. Хэдийгээр та найз нөхдөөсөө тусламж авахыг хүсэхгүй байгаа ч хэрэгтэй гэж үзвэл тэдэнтэй хамтарч хийвэл илүү ашигтай бүтээлч ч байж мэднэ. Шинэ танилтай болох, уулзалт, хэлэлцээр зохион байгуулах, ажил хэргээ урагшлуулах, гар урлап, хуучны эд хэрэглэл сонирхох, орлогын шинэ эх үүсвэр хайж олоход сайн өдөр. Очиж үзээгүй газар орноор аялж жуулчлах, хүмүүстэй танилцахад таатай байна.


Арслан (7/23-8/22)   

Азтай өдөр. Нөхөрсөг харьцаа, ёс төдий тохиролцоо таны бизнест амжилт авч ирнэ. Та зохих ёсны нэр хүндтэй болно. Гэхдээ болгоомжтой бай. Түншүүд танаас урваж болзошгүй. Өнөөдөр үг бүр ихээхэн утга агуулж, хувь заяандаа өөрийн үүргийг гүйцэтгэнэ. Өнөөдөр ажил албаны хэрэг болон хувь хүн хоорондын харилцаа таниас маш их анхаарал, тэсвэр тавчээр, эмх цэгцийг шаардах боловч амжилттай байх нь хуурмаг байна. Зөвхөн өөрийн асуудал, азгүйтлийг анхаарах гээд хэрэггүй. Та өөрийн гэр бүлийн ялангуяа хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаараарай.


Охин (8/23-9/22)    

Таагүй байх өдөр. Чухал ажил төрлийг хийж гүйцэтгэх болон бодлогогүй алхам хийхгүй байх хэрэгтэй, энэ нь ялангуяа мөнгө төгрөгний зарцуулалттай холбоотой болохыг анхаараарай. Ажил хэргийн холбогдолтой аливаа асуудлыг хойш тавьж гэр бүлийн аар саар ажил төрлөөр оролдвол зүгээр байна. Эрүүл мэнддээ анхаарал тавьж цэвэр агаарт зугаалж, нам гүм орчинд үдшийг өнгөрүүлэхийг хичээгээрэй. Зүүдэлсэн зүүд эсрэгээрээ тайлагдах магадлалтай.


Жинлүүр (9/23-10/22)   

Хоёрдмол, зөрчилдөөнтэй, мөн осол аваар болж мэдэх тогтворгүй өдөр байна. Та шашин шүтлэгт итгэж энэ өдрийн муу муухай зүйлийг холдуулахыг гуйх болно. Магадгүй ойр дотныхон тань танруу уурлаж бухимдах болно. Зочин хүлээж авах зсвэл ажлын уулзалт зохион байгуулах гэж бүү оролд. Таны үйлдэл урдаас хэлж болмооргүй уур уцаартай байх нь гэр бүлийн уур амьсгалыг эвгүйтүүлнэ.


Хилэнц (10/23-11/21)   

Амьдралын эрч хүч тодорхой хэмжээгээр нэмэгдэх өдөр. Энэ өдөр нуугдмал авьяас болон эргэцүүлэн бодох чадвар нэмэгдэнэ. Хамгийн чухал ажилдаа амжилт гаргана. Магадгүй хуучны анд нөхөдтэйгөө уулзана. Хамаатан садангуудын харилцаа дээшилнэ. Тэнцвэртэй байдал хувийн амьдралд ноёрхох болно.



Нум (11/22-12/21)    

Тааламжгүй байх өдөр. Жижиг сажиг зүйлд санаагаа бүү зовоогоорой. Аливаа асуудалд хүлээцтэй хандах хэрэгтэй. Үйл явдлыг хурцатгаж идэвхтэй шургуу байдлыг гаргаж болохгүй. Өөрийнхөө бодол санаанд үнэлэлт дүгнэлт өгч шийдвэр гаргахад тодорхой хэмжээний цаг хугацаа шаардагдах болно. Удаан хугацаагаар уулзалдаагүй хүмүүсээс мэдээ, сураг хүлээн авч баярлаж хөөрнө. Хуучны найз нөхөдтэйгээ уулзах нь танд маш тааламжтай сэтгэгдлийг төрүүлнэ.


Матар (12/22-1/19)   

Хариуцлагатай үе. Туршилтуудаас хол байж шалгарсан байдлаар асуудлыг шийдээрэй. Хийж чадах зүйлээ л барьж авахыг од гараг зөвлөж байна. Таагүй зүйлд эрсдэлтэй алхам хийж байна эсвэл зөрчилдөөний гол буруутан нь болж болзошгүйг анхаараарай. Зөн билигтэй эмэгтэйгээс хол байхыг зөвлөж байна. Ингэж чадвал бусдын муу энерги танд болон ойр дотныхонд тань шингэхгүй байх сайн талтай. Таагүй зүйлс дуудах болно.


Хумх (1/20-2/18)   

Таны хүч тамир доогуур хэвээр байгаа тул хэт ачаалал, үндэслэлгүйгээр эрсдэлтэй алхам хийхээс сэргийл. Архаг өвчин сэдрэх магадлал өндөр. Өөртөө аль болох бага ажил ав, гэхдээ даргын шүүмжлэлд өртөхөөс болгоомжил. Удахгүй цоо шинэ сонирхолтой ажилд шилжих байх. Үдээс хойш анхаарлаа төвлөрүүл, биеэ барь. Зүүдээ манах хэрэгтэй долоо хоногийн дараа биелнэ хэмээн зөгнөсөн байна.


Загас (2/19-3/20)

Туйлын таагүй өдөр. Эрчүүд өөрийн байдлаа хамгаал. Аж ахуйн асуудлууд, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудлууд гарч мэднэ. Эмэгтэйчүүд удирдлагын эсрэг зогсохоос зайлсхий, тэгэхгүй бол үйл явдал таны эсрэг эргэнэ. Хоёрт орохгүй байхыг хичээх нь таны материаллаг байдалд чухал нөлөө үзүүлнэ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД