Дундговь аймгийн иргэд биеийн илүүдэл жингээ хасна

2015 оны 06 сарын 08

Дундговь аймгийн Эрүүл мэндийн газар олон нийтийн дунд зарласан идэвхитэй хөдөлгөөнөөр биеийн илүүдэл жингээ хасах 45 хоногийн аяны дүнг гаргасан байна.

 “Бүх нийтээрээ илүүдэл жингээ хасч эрүүл мэндээ сайжруулцгаая” болзолт аянд 6 сум, 19 байгууллага, аж ахуй нэгжийн 360 гаруй хүн нэгдэж, идэвхитэй дасгал хөдөлгөөнийг амьдралдаа хэвшүүлэн, хөдөлгөөний хомсдлоос үүдсэн илүүдэл жингээ хассан байна.Тэдний хассан жин нийтдээ 624 кг болжээ.

Аянд нэгдсэн иргэдийн биеийн жингийн индексийг тооцож үзэхэд илүүдэл жинтэй 100 хүнээс  17 нь хэвийн жинтэй болж, таргалалтын нэгдүгээр зэрэгтэй 54 хүнээс 14, хоёрдугаар зэрэгтэй 14 хүнээс 5 нь гэх мэтээр доош буурсан үзүүлэлтийг аян зохион байгуулагчид дурьдсан юм.

Ингэж жингээ бууруулснаар аянд нэгдсэн иргэдийн дунд хэвийн жинтэй хүний эзлэх хувь 38 байсан бол 44,5 хувь болж өссөн үр дүнг танилцууллаа.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД