Татвараа төлж, даатгалаа хийлгээгүй жолоочид арга хэмжээ авна

2015 оны 06 сарын 08

Авто тээврийн хэрэгслийн албан татвараа төлөөгүй, албан журмын даатгал хийлгээгүй тээврийн хэрэгсэл эзэмшигчийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх хяналтыг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулсан ажлын хэсэг тавьж эхэлсэн байна. Долдугаар сарын 2- ныг дуустал энэ хяналт үргэлжилж, хуулийн хугацаанд татвараа төлж, даатгалаа хийлгэж амжаагүй жолооч нарын татварыг төлүүлнэ.

Зургадугаар сарын нэгэн хүртэл хоёр сар хагасын хугацаанд Дундговь аймагт 4100 тээврийн хэрэгслийн эзэмшигч 144 сая 171 мянган төгрөгийн албан татвар, агаарын бохирдол, авто зам ашигласны хураамжаа төлсөн байна. Энэ нь тус аймагт бүртгэлтэй тээврийн хэрэгслийн 74 хувь болж байгаа юм.

Ажлын хэсэгт Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасаг, Татварын хэлтэс, Албан журмын даатгагчдын холбооны төлөөлөл багтаж байгаа бөгөөд Улаанбаатар, Мандалговь чиглэлийн автозам дээр байршдаг замын цагдаагийн хяналтын постод ажлын хэсэг төвлөрөн ажиллаж байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД