Б.Сэр-Од “Рио-2016” зуны олимпийн бэлтгэлээ Японд хийнэ

2015 оны 06 сарын 08

Монголын Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од “Рио-2016” зуны олимпийн наадамд оролцох бэлтгэлээ базаахаар өнөөдөр Япон улсыг зорилоо.

Тэрбээр “Рио-де Жанейро-2016” 31 дүгээр зуны олимпийн наадамд оролцох эрхээ авсан Монгол Улсын хоёр дахь тамирчнаар тодорсон юм. Монголын шилдэг холын зайн гүйгч, гавьяат тамирчин Б.Сэр-Од "Улаанбаатар-марафон” олон улсын тэмцээний холын зайн гүйлтийн 42 км-ийн зайд хоёр дахь удаагаа түрүүлээд байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД