Монголчууд өөрсдөө замын гэрэлтүүлгийг үйлдвэрлэдэг болно

2015 оны 06 сарын 08

МЗХ-ны дэргэдэх Монголын Авто замчин залуучуудын холбооны тэргүүн Н.Мөнхбаясгалан, БНСУ-ын Younglim корпорацийн ерөнхийлөгч Лим Хен Чол нар ирэх 2020 он хүртэл хамтран ажиллах санамж бичгийг өнөөдөр үзэглэлээ.

Энэхүү санамж бичгийн хүрээнд Улаанбаатар хотод сүүлийн үеийн авто замын гэрэлтүүлгийн шинэ техник технологийг нэвтрүүлэх, гэрэлтүүлгийн стандарт норм дүрмийг шинэчлэн боловсруулахаас гадна Монголчууд өөрсдөө замын гэрэлтүүлгийг үйлдвэрлэдэг болох юм. Учир нь манай улс 2011 оноос лед гэрэлтүүлгийг нэвтрүүлсэн ч ихэнх хувийг урд хөршөөс худалдан авдаг. Харин өнөөдрөөс нийслэл хотын өнгө үзэмжийг БНСУ-ын 24 жилийн түүхтэй Younglim корпорацийн гэрэлтүүлгүүд чимэх нь. Дэлхийн томоохон улс орнуудад бүтээгдэхүүнээ экспортолдог тус корпорацийн хамгийн найдвартай түнш орон бол Япон гэдгийг ч тодотгож байсан юм. Жилдээ 500 сая тэрбум вонны орлого олдог тус корпораци улсдаа авто зам, албан байгууллага, гудамж талбайн гэрэлтүүлгийг  чанарын өндөр түвшинд үйлдвэрлэдгээрээ олны талархлыг хүлээжээ. Жилдээ 5 сая орчим гэрэлтүүлгийг үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийнхээ салбарыг ч манай улсад нээхээр болжээ. Эхний ээлжинд энэ ондоо багтан гэрэлтүүлгийн шонгийн үйлдвэрийг нээх зорилготой байгаа аж.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
31.33.41.104 evropodch gesen iim gerluud suuliin ued ih achiglaj bgaa demjij bn .
104.235.74.79 Та юу гэж бодож байна ...ok, sounds good!