Монгол Улсаа олон улсад сонгодог урлагаар дамжуулан сурталчлах наадам болно

2015 оны 06 сарын 08

НЗДТГ-ын дэмжлэгээр зохион байгуулж буй  “Welcome to Mongolia” наадмын продюссерээр ажиллах буй МУГЖ. Д.Алтанхуяг  өнгөрсөн долоо хоногт эх орондоо ирж, олон улсын балетын наадмын бэлтгэл ажилдаа орлоо.

“Welcome to Mongolia” наадам нь энэ сарын 8, 19-ний өдөр ДБЭТ-т болох бөгөөд АНУ, Куба, Испани, Япон, Казахстан, Тайвань, Гүрж, Оросын цагийг эзэлсэн шилдэг балетчид урилгаар оролцоно. Дэлхийн шилдэг бүжигчидтэй ажиллаж, бүжиг дэглэх авъяасаараа номер нэгт тооцогдох балетчин, бүжиг дэглээч Фан И МУГЖ Д.Алтанхуягт зориулж тавьсан бүжгээ хамтран бүжиглэхээс гадна одоо цагийн дэлхийн сонгодог бүжгийн өнгийг тодорхойлж буй шилдэг бүжигчид “Хунт Нуур”, “Ромео Жульет” “Камэллиа Хатагтай”, “Корсар”, “Мөленруж” зэрэг бүжгэн жүжгийн оргил хэсгүүдээс Монголын үзэгчдэд толилуулна. Монгол Улсаа олон улсад сонгодог урлагаар дамжуулан сурталчлах “Welcome Mongolia–2015” наадмын тоглолтын тасалбарыг ДБЭТ-ын кассаар худалдаалж байна. Тасалбарын үнэ 30 мянган төгрөгөөс эхэлж байгаа юм байна.  МУГЖ Д.Алтанхуягийн продюссерээр ажиллаж буй энэхүү наадмын бүрэлдэхүүн Монгол улсад тоглосныхоо дараа Япон Улсад тоглолтоо хийхээр төлөвлөжээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД