Автомашины дугаарын хязгаарлалт болон, хаасан замуудын мэдээлэл

2015 оны 06 сарын 08

Нийслэлийн энэ жилийн автозам,  дулааны шугамын сүлжээний засвар шинэчлэлийн ажил нэгэн зэрэг эхэлж байгаатай холбогдуулан замуудыг зургаадугаар сарын 7-оос наймдугаар сарын 15 хүртэл хэсэгчлэн хаахаар болсон. Мөн зургаадугаар сарын 15-ны өдөөс эхлэн наймдугаар сарын 15-ны өдрийг хүртэл 08-20 цагийн хооронд хотын төвийн хэсэгт автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан хөдөлгөөнд оролцуулна. Дугаарын хязгаарлалт нь 7 хоногийн 6 өдөр буюу ням гарагаас бусад өдөр мөрдөгдөнө.

Таны машины дугаарын сүүлийн орон тэгш бол: 2, 4, 6 дахь өдөр, сондгой бол 1,3,5 дахь өдөр замын хөдөлгөөнд орох юм.

 Шинэ дугаарын хязгаарлалт үйлчилэх хугацаанд хуучин хязгаарлалтыг мөрдөх үгүйг шийдвэрлэсэн захирамжыг маргааш НЗДТГ-аас гаргаж олон нийтэд мэдээллэх юм байна.

Дугаарын хязгаарлалтад орох зам:

Энхтайтаны өргөн чөлөө болон ЗЦГ-ын зүүн талын уулзвараас баруун тийш Нарны гүүрний зүүн доод уулзвар хүртэл, Баруун 4 зам, Гэсэр сүм, Залуучуудын өргөн чөлөө, Бага торйуу, ШУТИС-ийн уулзвар, МУБИС-ийн уулзвар, Буян ХХК-ны зүүн замуудаас дотогш замуудад үйлчилнэ. Автомашины улсын дугаар тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгсэлтэй жолооч тэгш тоотой өдрүүдэд, сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэлтэй жолооч нар сондгой тоотой өдрүүдэд зорчих юм.

Энхтайвны өргөн чөлөөний Төв шуудангийн уулзвараас баруун  4 замын уулзвар  хүртэлх замыг гурван үе шаттайгаар хааж зам засвар, шугам хоолой солих ажлыг хийхээр бэлтгэж байна.


1.  Төв шуудангийн уулзварын баруун талаас Цэцэг төвийн уулзварын зүүн тал хүртэл хаана

    Хэзээ хаах вэ:  2015 оны зургаадугаар сарын 07-ны өдрөөс зургаадугаар сарын 25 хүртэл

    Хаагуур явж болох вэ: Цэцэг төвийн  уулзвараас 1-р сургуулийн уулзвар   хүртэл нэг чигийн хөдөлгөөнд оруулсан байгаа.  Сөүлийн гудамж, Сүхбаатарын гудамж бага тойруугаар хөдөлгөөн  2 чигт задарна. Чингисийн өргөн чөлөөнд нэмэлт түр гэрлэн дохио байрлуулан замын хөдөлгөөнийг зохицуулна. Баруунаас ирэх нийтийн тээврийн автобусыг Сөүлийн гудамжаар оруулан Энхтайвны өргөн чөлөө уруу зүүнээс ирэх нийтийн тээврийн автобусыг Сүхбаатарын гудамжаар оруулан Чингисийн талбайн баруун талд 2 автобусны зогсоол түр байгуулан иргэдэд үйлчлэхээр төлөвлөсөн байна.


2.  Цэцэг төвийн уулзвараас УИД-ийн уулзвар хүртэл

 Хэзээ хаах вэ: 2015 оны зургаадугаар сарын 25-наас долоодугаар сарын 9-н хүртэл

Хаагуур явж болох вэ:  Цэцэг төвийн уулзвараар хөдөлгөөнийг хойш урагш эргүүлэн Сөүлийн гудамж Худалдааны гудамж, Баруун сэлбийн гудамжаар хөдөлгөөнийг задлан зохицуулахаар төлөвлөсөн ба нийтийн тээврийн автобусыг мөн замуудаар зорчуулахаар төлөвлөсөн.


3-р үе: Улсын Их дэлгүүрийн баруун талаас Баруун 4 зам

Хэзээ хаах вэ: 2015 оны долоодугаар сарын 14-ний өдрөөс наймдугаар сарын 14-ны өдөр хүртэл

Хаагуур явж болох вэ: Баруун сэлбийн гудамж, Жуулчны гудамж, Сөүлийн гудамжаар хөдөлгөөнийг нэвтрүүлэн Жуулчны гудамжийг зүүнээс баруун тийш нэг чигийн хөдөлгөөнд оруулна.Тухайн замаар нийтийн тээврийн автобусыг зорчуулахаар төлөвлөсөн.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.70.46.20 Нарны гүүрний зүүн доод уулзварт орж болох юм боловуудаа, Гүүр давж ирээд вокзал чиглэлд явахад энэ уулзварлуу орж таарах гээд байнадаа.