Унадаг дугуйчид баяраа тэмдэглэв

2015 оны 06 сарын 08

Монголын дугуйн холбооноос Дугуйн баярыг зохион байгууллаа.

Уг арга хэмжээнд Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч Ж.Батзандан оролцож жил бүрийн зургаадугаар сарын 6-ны өдрийг Дугуйн баяр болгон тэмдэглэн өнгөрүүлэх болсноо мэдэгдлээ.

Олон улсын хэмжээний мастер Тогтохын Пүрэвдорж “Миний бие дугуйн спортоор 51 дэх жилдээ хичээллэж байна. Өнөөдрийг хүртэл дугуй унаж яваа минь хамгийн их баяр бахархал минь юм. Дугуйн чанар нь эрүүл мэндийн брэнд бүтээгдэхүүн. Наймдугаар сарын 12-оос есдүгээр сарын 3-ны хооронд Итали, Австри улсад болох олон улсын ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дөрөв дэх удаагаа оролцох гээд бэлтгэлээ хангаж байна. Өнөөдрийн дугуйн баярт оролцож байгаадаа маш их баяртай байна” гэсэн юм.

Дугуйн баяраар насны ангилалаар зохион байгуулж, оролцогчдод гарын бэлэг хүндэт өргөмжлөлөөр хүүхэд багачуудыг урамшуулсан юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД