Мотокроссын хотын аваргууд тодорлоо

2015 оны 06 сарын 08

Монгол Улсад мотоспорт үүсч хөгжсөний 60 жилийн ойн хүрээнд мотоспортын мастер П.Бямбаа агсаны нэрэмжит Улаанбаатар хотын аварга шалгаруулах мотокроссын уралдааныг таван ангилалд зохион байгуулж шилдгүүдээ тодрууллаа.

Мотоциклийн 65сс ангилалд тэргүүн байрыг А.Алтжин хүртсэн бол  хоёрдугаар байрт Б.Хонгор, гуравдугаар байрт П.Төрбат тус тус шалгарлаа. Харин 85сс ангиллын тэргүүн байрт Х.Баттүшиг шалгарч, Н.Итгэлхүслэн, М.Мөнххүслэн нар удаах байрт орлоо. Мотоциклийн 125сс ангилалд П.Мөрөн тэргүүлж Х.Мөнхболор, Б.Батмөнх хоёр, гуравдугаар байр эзлэв. Харин 250сс ангилалд ОУХМ Э.Халиунболд тэргүүн байр эзэлж Х.Тэмүүжин хоёр, Т.Баярмагнай гуравдугаар байрт шалгарсан байна. Улаанбаатар хотын АШТ-ий сонирхогчдын ангилалд Н.Төрхуяг тэргүүлж, Б.Энхжаргал, Түвшинжаргал нар удаалсан бол тус уралдааны тусгай шагналыг Сандагдорж хүртлээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД