Солонгос улс даяар ”MERS” вирус тархаж болзошгүй

2015 оны 06 сарын 08

Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинж буюу "MERS" титэмт вирус илэрсэн 24 эмнэлгийн жагсаалтыг Өмнөд Солонгос гаргасны ихэнх нь Кёнги мужийн ойр орчимд буюу Сөүл хотод голдуу байгаа бөгөөд вирус тус улс даяар тархаж болзошгүй гэж Хонконгийн халдварт өвчин судлаач анхааруулга өгсөн байна.

Тус улсад халдвар авсан тохиолдол 14-өөр нэмэгдэж, нийт өвчтөний тоо 64 болжээ. Өнгөрсөн баасан гарагт 75 настай иргэн уг өвчний улмаас нас барснаар "MERS" вирусээр нас барагсдын тоо тав болсон байна.

"MERS" титэмт вирус 2012 онд Саудын Аравид тархсанаас хойш тус улсын 950 гаруй хүн уг өвчний улмаас нас барсан байна.

 “Samsung” эрүүл мэндийн төв, “Пёнтэк” Гэгээн Мариагийн эмнэлэг зэрэг Сөүл хотын томоохон эмнэлгүүд дээрх жагсаалтад оржээ.

Өчигдрийн байдлаар, Өмнөд Солонгосын 200 иргэнийг улсын эмнэлэгт тусгаарласны зэрэгцээ 2100 иргэнийг гэртээ хөл хорихыг анхааруулсан байна.

Вирустэй болох нь тогтоогдсон өвчтөнүүдийг Өмнөд Солонгосын Засгийн газар хяналтдаа байлгаж, цаашид вирус их хэмжээгээр тархах шалтгаан байхгүй болсон гэж үзсэнийг тус улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Чой Кюн Хван мэдэгджээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД