Ихэнх нутгаар дулаарч, дуу цахилгаантай бороо орно

2015 оны 06 сарын 08

Энэ сарын  9-нд нутгийн зүүн хагаст, 10,11-нд нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай бороо орно.

Салхи 9-нд зарим газраар секундэд 12-14 метр, 10-нд нутгийн зүүн хагаст, 11,12-нд говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 10-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 0-5 градус  өдөртөө 13-18 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД