Гүнж Шарлоттагийн зургуудыг олон нийтэд анх удаа үзүүллээ

2015 оны 06 сарын 08

Их Британийн угсаа залгамжлах хунтайж Ульям, Кембрижийн гүнгийн авхай Кейт нарын хоёр дахь хүүхэд болж саяхан мэндэлсэн гүнж Шарлоттагийн зургуудыг олон нийтэд анх удаа үзүүлжээ. Бяцхан охины зургийг Кенсингтоны ордон бямба гарагт нийтэлсэн байна.

Кейт тавдугаар сарын дундуур Норфолк гүнлигт оршдог Сандрингем эдлэн газарт охиныхоо зургийг ахтай нь хамт авчээ. Гэрэл зураг дээр ирэх сарын 22-нд 2 нас хүрэх ах хунтайж Жорж нь дүүгээ зүүн гараараа болгоомжтой тэвэрчээ. Өөр нэг зурагт Жорж дүүгийнхээ духан дээр үнсэх мөчийг буулгасан байна.

Шарлотта Елизавета Диана Лондоны Гэгээн Мариягийн эмнэлэгт тавдугаар сарын 2-нд мэндэлсэн юм. Шарлотта өвөө Чарльз,  эцэг Уильям, ах Жорж нарынхаа дараа хаан ширээ залгамжлах дөрөв дэх хүн болж байгаа юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД