Улаанбаатарт 16-18 градус дулаан байна

2015 оны 06 сарын 08

Малчид ард, иргэдэд зориулсан мэдээ:

Ойрын өдрүүдэд зарим газраар бороо орж, сэрүүхэн байна.

2015 оны 06 дугаар сарын 8-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг

 агаарын урьдчилсан мэдээ:

  Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн нутгийн зарим газар, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 10-15 градус, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 20-25 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи хойноос секундэд 6-11 метр. 16-18 градус дулаан байна.

 

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 9 градус дулаан, харьцангуй чийг 62 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД