Жон Ленноны “Gibson” пүүсийн гитарыг зарна

2015 оны 06 сарын 06

Жон Ленноны “Gibson” пүүсийн гитарыг Америкийн Калифорни муж улсын Беверли-Хиллз хотод үнэ хаялцуулахаар болжээ. Уг гитар урьд нь 965 мянган долларын үнэ хүрч зарагдсан Боб Диланы цахилгаан гитарын тогтоосон үнийн дээд амжилтыг эвдэж магадгүй байна.

“J-160E Gibson” гитарыг Леннон Их Британийн Ливерпул хотоос худалдан авчээ. Тус улсын нийслэл Лондон хотын Финсбери цэцэрлэгт хүрээлэнд 1963 онд болсон “Beatles” хамтлагийн шинэ жилийн шоуны үеэр уг гитар алга болсон бөгөөд бүр 50 жилийн дараа олдсон аж. Хөгжмийн зэмсгийг Жон Маккау гэгч АНУ-д хуучин барааны дэлгүүрээс худалдан авчээ. Тэрбээр дараа нь серийн дугаараар нь хөөж, мод болон зурагдсан зураасаар нь Ленноны гитар болохыг тогтоожээ.

Дуудлага худалдааг энэ оны 11 дүгээр сарын 6-нд “Julien”s” ордон зохион байгуулна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
112.140.100.223 John leonon aguu hogjmiin zohiolch baisan shvv Beatles hamtlag bol delhiig oorchilson ih hubisgaliig ehlvvlsen delhiin hamgiin aldartai dahij torohgvi aguu hamtlag beatles hamtlag tvvhiin alich ved duursagdah tvvhend monhorson gaihamshgiig bvteej delhiin hogjmiin urlagt vnelj barshgvi gabyatai aguu hamtlag