Ам.доллар 1877 төгрөг болж буурав

2015 оны 06 сарын 06

Өчигдөрийн Монголбанкны зарласан ханшаар ам.доллар 1877 төгрөг 91 мөнгөтэй тэнцэж байна.

13 хоногийн хугацаанд ам. доллар төгрөгийн эсрэг 57 төгрөг 32 мөнгөөр сулраад байна.Тодруулбал тавдугаар сарын 22-ны байдлаар ам. доллар 1935 төгрөг 23 мөнгөтэй тэнцэж байсан юм. Ам.долларын ханш ийнхүү буурч буйг зарим эдийн засагчид Оюутолгой төслийн далд уурхай ажиллах болсноор дотоодын валютын зах зээл тогтворжлоо хэмээн тайлбарлаж байна.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД