Улаанбаатарт 15-17 градус дулаан байна

2015 оны 06 сарын 06

2015 оны 06 дугаар сарын 6-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг

                                                 агаарын урьдчилсан мэдээ:

  Ихэнх нутгаар үүлшиж, төв зүүн зүгийн ихэнх нутаг, баруун зүгийн нутгийн зүүн хэсгээр   бороо уулаараа нойтон цас, говийн нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Салхи их төлөв баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 9-14 градус, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 19-24 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшиж, түр зуурын бороо орно. Салхи хойноос секундэд 6-11 метр. 15-17 градус дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 6 градус дулаан, харьцангуй чийг 72 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД