Өнөөдөр түр хаах замууд

2015 оны 06 сарын 06

Өнөөдөр нийслэлийн зарим замын хөдөлгөөнийг хэсэгчилэн түр хааж, иргэдийг спортоор хичээллэх боломжийг олгоно. Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Замын цагдаагийн газраас гаргасан маршрутын дагуу “Автомашингүй өдөр”-ийн хүрээнд дараахь замуудын хөдөлгөөнийг 07:00- 19:00 цагийн хооронд  түр хязгаарлана.

Зүүн дөрвөн замын уулзвараас баруун тийшээ Энхтайваны өргөн чөлөө, Их тойруугийн гудамж-Сансарын тунел, Токиогийн гудамж /Сансарын Петровисын колонкоос урагш хэсэг/-Чингис зочид буудлын зүүн хойд уулзвар хүртэлх, 11 дүгээр хорооллын Залуучуудын өргөн чөлөө, Бага тойруугийн зам Ж.Самбуугийн гудамж, Гэсэр сүмийн уулзвараас зүүн тийш замууд, Энхтайваны өргөн чөлөө-Баруун 4 зам хүртэлх, Сөүлийн гудамж, Чингисийн өргөн чөлөө-Энхтайваны гүүрний хойд талын хэсэг, Олимпийн гудамж, Буян ХХК-ийн зүүн зам дотогш замууд хамаарагдана.

Эдгээр замууд хаагдахтай холбогдуулан Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Самбуугийн гудамжаар үйлчилгээ үзүүлдэгнийтийн тээврийн 51 чиглэлд өөрчлөлт оруулж, 676 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд ажиллахаар Нийслэлийэн Тээврийн газраас төлөвлөлт хийгдээд байна.

Гол гудамж замууд хаагдах үед Их тойруу, Намъяанжугийн гудамж, Нарны зам, баруун 4 зам, нарны гүүрээр үйлчилнэ. Энхтайваны өргөн чөлөөний зам хаагдах тул тухайн өдөр цахилгаан тээврийн хэрэгсэл буюу троллейбусны Т:2 "ХМК - Офицеруудийн ордон", Т:3 "3.4-р хороолол  - БММЗ", Т:4 "Вокзал - Ботаникийн цэцэрлэг", Т:5 "Офицеруудын ордон - 3,4 хороолол" чиглэлийн үйлчилгээ зогсоно.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД